• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

2016 оны 11 сарын 1-14-ны өдөр “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор хавдартай тэмцэх 14 хоногийн аян эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн арван нэгдүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн аяныг “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор тэмдэглэж байгаа юм. Манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу хорт хавдрын өвчний 3, 4-р шатандаа оношлогдож байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүүлийн гурван жилийн тайлангаас харахад умайн хүзүүний эрт илрүүлгийн хамрагдалт • 2012 онд 41 хувь (75046), • 2013 онд 43 хувь (65810), • 2014 онд 32 хувь (71636), • 2015 оны эхний хагас жилийн байдлаар дунджаар 21.4 хувьтай (37976) болж эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурчээ. Энэ нь хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж болон эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой. Хөх умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх илрүүлэг үзлэгт хамрагдацгаая Эмэгтэй та 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай бол харъяа сум, өрхийн эмнэлэгтээ хандан хөх, умайн хүзүүний хавдар илрүүлэгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаарай. Та энэхүү шинжилгээнд хамрагдсанаар хөх, умайн хүзүүний хорт хавдар өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн бол эрт илрүүлэн эмчилсэнээр та амь насаа эрсдэлээс хамгаалах болно. Иймд та дээрхи үзлэг шинжилгээнд заавал хамрагдаарай!

 

 

 

Background Image

Header Color

:

Content Color

: