• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд манай гаригийн ихэнх бүс нутаг, ялангуяа Ази тивд байгалийн гамшгийн давтамж ихэсч, учруулж байгаа хор хөнөөл нь жилээс жилд нэмэгдсээр байна.

Ер нь Гамшиг,осол, аюул гэсэн ойлголтуудыг хэрхэн ойлговол зохих бэ?

Улс орон бүр өөрийн онцлогт тохируулан ГАМШИГ гэдэг ойлголтыг өөр өөрөөр тодорхойлдог боловч ерөнхийдөө нэрвэгдсэн хүн ам,улс орон дан ганц өөрийн нөөц хүч хөрөнгөөр хор уршгийг нь арилгах боломжгүй,хүн ам,материаллаг баялаг,хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулж,нийгмийн хэвийн амьдралыг удаан хугацаагаар алдагдуулсан үзэгдэл гэж тодорхойлдог.

Харин АЮУЛ гэдэг нь гамшиг болохуйц хэмжээнд хүний амь нас,эд хөрөнгө эсвэл үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа байгалийн буюу хүний зохисгүй үйл ажиллагаатай холбоотой ховор тохиолдох эсвэл ноцтой үйл явдлыг хэлнэ.

ГАМШИГ=АЮУЛТ ҮЗЭГДЭЛ+ЭМЗЭГ БАЙДАЛ

Жишээ нь: тодорхой бүлэг хүмүүс ширүүн,догшин гол мөрний нөлөөнд эсвэл галт уулын дэлбэрэлт,газар хөдлөлтөнд өртөх эмзэг газар суурьшсанаас гамшиг бий болно.Харин үер,галт уул дэлбэрэх,газар хөдлөх зэрэг нь өөрсдөө гамшиг биш юм.

Өөрөөр хэлбэл хүн ам суурьшаагүй эзэнгүй газар болсон үер,галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт зэрэг нь байгалийн үзэгдэл болохоос гамшиг биш юм.

Гамшгийн хор уршигт хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс

• Ядуурал

• Хүн амын өсөлт

• Хотжилт

• Шилжилт хөдөлгөөн

• Хүрээлэн буй орчны доройтол

• Мэдээлэл,сурталчилгаа дутагдалтай байх

• Дайн ба иргэний мөргөлдөөн гм

 

 

ГАМШГААС ХАМГААЛАХ гэдэг нь гамшгийн аюулаас хүн ам,мал амьтан,эд хөрөнгө,хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх,аврах,хор уршгийг арилгах,хойшлуулашгүй сэргээн босгох,эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээг хэлнэ.

 

Background Image

Header Color

:

Content Color

: