• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

Хүүхдийн тасгийн танилцуулга

Хүүхдийн тасаг нь 1957 онд 15 ортойгоор байгуулагдсан.Тасгийн анхны эрхлэгчээр эмчээр Болд эмч ажиллаж байсан.Тасгийн ахмад эмч ажилчдыг дурьдвал: Их эмч Цэрэннадмид, Цэрэнханд, Лхагважав, Дулмаа, Сувилагч Очирханд, Долгорсүрэн Түмэн-Өлзий, асрагч Рагчаа, Махбуриад, Сүрэнээ нар ажиллаж байна.

1968 онд Хүүхдийн тасаг нь зориулалтын барилгатай болж орны тоо нэмэгдсэн.Энэ үеийн тасгийн эрхлэгчээр Агваандорж, Авирмэд  нар байжээ.

1976 онд 75 ортой, 1981 онд 90 ортой болж өргөжин ажиллаж байжээ. Энэ үед Д.Мягмар, Д.Дашнамжил, Б.Гэрэлтуяа, Цэвэлмаа С.Нагааранз, П.Аюушжав нар дараалан ажиллаж байжээ. Энэ үед хүүхдийн тасагт 15 ортой эрчимт эмчилгээний хэсэг ажиллаж эмчээр Х.Цэнд-Аюуш, Д.Лхамсүрэн, С.Нарантуяа, Алтансүх, М.Батсайхан П.Аюушжав нар ажиллаж байсан.

Одоо хүүхдийн тасаг нь 45 ортой 4 их эмч, ахлах сувилагч-1, 13 сувилагчтай эмчилгээ сувилгааны  үйл ажиллагааг явуулж байна.Одоо Тасгийн эрхлэгчээр их эмч Д.Оюунгэрэл, эмчлэгч эмчээр Д.Эрдэнэчимэг, Л.Эрдэнэцэцэг, Д.Бямбасүрэн,Б.Мөнхзул. А.Амартүвшин ахлах сувилагч П.Энхбаяр, Эрчимт эмчилгэний хэсэгт ЭХТА, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй сувилагч Х.Баярсайхан, ЭХТА сувилагч С.Энхтуяа, Г.Равдмаа, О.Энхбаяр нар, тасгийн сувилагчаар ЭХТА сувилагч  Ч.Гэрэлсайхан, Г.Галина, Д.Ариунтуяа, Д.Гэрэлтуяа, сувилагч Ц.Бадамханд, Д.Батхажид, Т.Лхагвасүрэн, Д.Нэргүй, Р.Цолмонтуяа, Б.Тунгалаг нар ажиллаж байна.

Манай тасаг нь жилд 1900-2200 орчин хүүхэд хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг.Эдгэрэлтийн хувь 98-99 байдаг.Шинжилгээний хувь 90-95% байдаг.Тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эндэгдэл жил дараалан буурч байгаа нь манай хамт олны хамтын ажиллагааны үр дүн юм.

Манай тасаг нь хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухтай орчин бий болгохын тулд төсөлд хөтөлбөрт хамрагдан хатуу зөөлөн эдлэлийн болон орчны тохижилтийг хийж тайтай орчин бүрдүүлсэн.

 

Background Image

Header Color

:

Content Color

: