• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

НЭ-ИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, АРИУТГАЛЫН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус тасаг нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1 заалт, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны MNS-5085:2001 стандартад тусгагдсан зорилгбор эмч, эмнэлгийн ажиллагсдын болон хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгсдийн аюулгүй байдлыг хангах, стандарт сэргийлэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн НЭ-ийн даргын тушаалаар байгуулагдан 2014 оны 10 дугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тус тасаг нь 1 тасгийн эрхлэгч, 1 менежер, 59 үйлчилгээний ажилтан, 2 ариутгагчтайгаар: эмнэлгийн угаалга, цэвэрлэгээ, багаж материалын ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ, зэрэг үйл ажиллагаа явуулж одоогоор тухайн байгууллагын 84 эмч, 175 дунд мэргэжилтэн бүхий бусад ажилтан 100 гаруй ба тэдгээрийн 16 тасаг, нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго: Эмч, эмнэлгийн ажиллагсад, хэвтэн, эмчлүүлэгсэд, үйлчлүүлэгсдийн эмнэлгийн орчинд стандарт сэргийлэлтийг хэрэгжүүлж, үйлчилгээний ес зүйн хэм хэмжээг эрхэмлэгч тасаг хамт олон болно. Иймд бид ойрын хугацаанд дараахь зорилтыг дэвшүүлээд байна.

2014 онд:Ажлын байрны тохижилт, орчны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулж, үйлчилгээний чанар, ур дүнг дээшлүүлэх

2015 онд: Үйлчилгээний менежментийг боловсронгүй болгож үйлчилгээний чанар, стандартыг нэмэгдүүлэх

2016 онд: Чадварлаг ажиллагсдад стандарт орчныг бүрдүүлж тасгаараа суралцагч хамт олон болно.

Манай тасагт ЭМЯ-ны “Тэргүүний ажилтан” -8, ЭМЯ-ны “Жуух бичигтэн” -33, ХҮ-н “Тэргүүний ажилтан”-1, “Жуух бичигтэн” -4 зэрэг мэргэжлийн чадварлаг ажиллагсад ажиллаж байна. Манай тасаг байгуулагдсанаас хойших хугацаанд гаргасан амжилтуудаас дурьдвал:

2012 онд ЭМЯ-наас зарласан “Эмнэлгийн тусламжийн чанарын жил” -ийн хүрээнд НЭ-ийн ЧАлбанааас зохион байгуулсан аянд амжилттай оролцож “Гутгаар” байрт шалгарсан амжилтуудыг гаргаад байна.

Тасгийн давуу тал:

Бүх тасгийн эмч, ажиллагсад бүртэй ажиллах нөхцөл бүрдсэн.

Ажлын байранд ажлын ур чадвар, зохистой дадлыг эзэмшин суралцахад мэргэжил аргазүйн бэлтгэл хангагдах

 

Манай тасагт ажилласнаар ажиллагсад маань бутээлч, зөв хандлагатай, оролцоот ажилтан болон төлөвших ба ээлтэй үйлчилгээг эрхэмлэнэ.

Тасгийн эрхлэгч Д.Оюунчимэгийн танилцуулга

Төрсөн он: 1957

Төрсөн газар: Хөвсгөл аймаг, Жаргалант     

Боловсрол:

- 1975-1985 онд Хөвсгөл аймгийн Галт сумын 10 жилийн сургууль

- 1985-1994 онд Монгол Улсын АУИС-ийн эрүүл ахуйн анги

Мэргэжил: Эрүүл ахуйч, халдвар судлаач

Боловсролын зэрэг: Бакалавр

- Эрхэлж буй ажил:Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Нийтлэг  үйлчилгээний тасгийн эрхлэгч халдвар судлагч

Мэргэжил дээшлүүлсэн байдал

-      1998 онд УБ хотод АУИС МДИ – ын хүүхдийн эрүүл ахуйч эмчийн курс

-      2000 онд Япон улсын Токио хотод төрийн албан хаагчийн мэргэжил олгох курс

-      2007 онд УБ хүнсний эрүүл ахуйч эмчийн курс

Гүйцэтгэсэн ажил:

-    1994-1996 онд Хөвсгөл аймгийн НЭМТөвийн ЭАХСХАлбанд хүүхдийн эрүүл ахуйч эмч

-    1996 оноос аймгийн МХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч

-    2001 оноос ЭМГазарт орчин, хүнсний эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

-    2008 оноос МХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцааг

-    2012 оноос Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн нийтлэг үйлчилгээний тасгийн эрхлэгч, халдвар судлагч

Ажил эрхлэлтийн намтар:

-    1994-1996 онд Хөвсгөл аймгийн НЭМТөвийн ЭАХСХАлбанд хүүхдийн эрүүл ахуйч эмчээр,

- 1996 оноос аймгийн МХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч

-    2001 оноос ЭМГазарт орчин, хүнсний эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

-    2008 оноос МХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч

-    2012 оноос Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн нийтлэг үйлчилгээний тасгийн эрхлэгч, халдвар судлагч

Гавъяа, шагнал:

-    2005 онд ЭМЯ-ны "Жуух бичиг"

-    2010 онд Монголын ХЭАХН-ийн Үндэсний холбооны "Хүндэт тэмдэг", Аймгийн МХГазрын 2010 оны аврага

Хобби:

- Спортоор хичээллэх

Background Image

Header Color

:

Content Color

: