• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1958 оны 10 сард аймгийн Эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга Ц.Шагжжавын гаргасан тушаалд төвийн түргэн тусламжинд 3 ээлжийн явган жижүүртэй болж, дараа нь станцын эрхлэгчээр Р.Цэрэн-очир томилогдсон байна. Дуудлаганд бага эмч Д.Цэдэв, П.Норов, Д.Лхагважав, Г.Дэжидмаа, Р.Тугал, Д.Дулмаа нарын ахмадуудаас гадна олон бага эмч нар энэ үйлчилгээнд явдаг байв. Нэг үе унадаг дугуйгаар дуудлаганд явдаг болсон. Тэр үед П.Янжин, Ж.Пагма, Д.Хишигт, Цэндсүрэн, М.Лхагваа, Г.Сандуйжав нарг ажиллаж байжээ. Аймгийн түргэнд газ-51, газ-67, маркийн олон машинууд ирж Д.Ядам,Цэндээ, Б.Түчин, Б.Лхагвасүрэн, Д.Дэмбэрэл, Б.Бямбажав, Г.Дамбаравжаа, Д.Сэнгээ, Б.Боорой, С.Гэмпилдорж, Д.Баянжаргал, Ц.Төмөрбат, Ш.Хишгээ, с.Дуламжав, Д.Балжинням, З.Бат-Эрдэнэ, Д.Даваасүрэн, Д.Давааням, Ц.Өнөрсайхан, Ц.Наранцэцэг, Т.Цоодол, Б.Магсарсүрэн нарын олон жолооч нар байлаа.
1968 онд аймгийн түргэнд нэг хуучин Газ-69, 2 том тэрэгтэй байгаад мөн төвийн тэрэгтэй Газ-69 2 ирж, 2 ээлжийн машинаар дуудлаганд явах болжээ. 1971 онд төвийн түргэн тусламжинд 3 ээлжийн волга машинтай болж, 1975 онд хөдөөгийн дуудлагын зориулалттай, туулах чадвар, хүч, хурд сайтай япон улсад үйлдвэрлэсэн Toyota маркийн машин олон улсын улаан загалмайн байгууллагын шугамаар ирж түргэн тусламжийн үйлчилгээнд том алхам хийжээ. Мөн богино долгионы радио холбоог төвийн түргэний дуудлаганд ашиглаж байв. 1980 оноос хойш сувилагч Ц.Цэдэнсодном, Д.Долгор, Х.Амаржаргал, Д.Лхагвасүрэн, Б.Пагмажав, Г.Цогзолмаа, М.Оюунчимэг, асрагч Банзай, Даваа зэрэг үе үеийн сайхан ахмадууд ажиллаж байв. 1996 оноос төвийн түргэн тусламж их эмчийн үйлчилгээнд шилжиж, их эмч Н.Лхагваа эрхлэгчээр томилогдов. 2001 оны 5 сараас аймгийн төвийн түргэнд Өмнөд Солонгосын “Hyandai” фермийн тусгай төхөөрөмжтэй 2 ээлжийн машинтай болсон. 2004 оноос түргэн тусламжийн алба нь ээлжийн их эмчтэй болсон.
2011 оны 1 сараас сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн тасаг нээгдсэн. Тасгийн эрхлэгчээр Н.Эрдэнэтуяа, П.Түмэнжаргал, Л.Алтанзул, ахлах сувилагчаар Ч.Туяа, Д.Мягмар, А.Энхжаргал, сувилагчаар Б.Долгорсүрэн, А.Энхжаргал, Б.Жаргалсайхан, Ц.Ганцэцэг, Г.Анхбаяр, С.Эрдэнэчимэг, О.Нарантуяа, Н.Энхбаяр, түргэн тусламжийн ээлжийн эмчээр Г.Бямбадорж, Ц.Эрболд, Б.Төмөрбаатар, Л.Жавзандулам, Ж.Мягмарсүрэн, н.Түмэнхүү, сувилагчаар Д.Дарьсүрэн, Д.Пүрэвсүрэн, Н.Шүрэнчимэг, С.Оюунчимэг, Ш.Баднаанямбуу, төвийн дуудлагын жолоочоор Л.Ганболд, Ц.наранцэцэг, Ж.Баасанбат, үйлчлэгчээр Ч.Нармандах нар ажиллаж байв.
2014 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгаас салж яаралтай түргэн тусламжийн тасаг нэртэйгээр зохион байгуулагдан тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тасгийн эрхлэгчээр Г.Бямбадорж, ахлах сувилагчаар 2014 оны 10 дугаар сараас Б.Норовсүрэн, түргэн тусламжийн дуудлагын их эмчээр Ж.Мягмарсүрэн, С.Бямбасүрэн, Д.Эрдэнэчимэг, Ч.халиунаа, Ц.Ядамсүрэн, 2015 оны 9 дүгээр сараас их эмч Ж.Нямхүү, Б.Оюунзул, Л.Билгүүнзаяа, Д.Энхцэцэг нар 2016 оны 3 дугаар сараас Г. Хонгорзул, дуудлага хүлээн авах бага эмчээр Д.Дарьсүрэн, Б.Нурмаа, Д.Пүрэвсүрэн, Ц.Даланбаяр, ЭАЯТ-ийн бага эмчээр Д.Энхбаяр, Л.Гантөмөр, Д.Уламбаяр, Н.Буян-Өлзий нар ажиллаж байна. Түргэн тусламжийн дуудлагын жолооч нар техник хангамжийн тасагт харьяалагдан ажиллаж байгаа бөгөөд төвийн дуудлагын жолоочоор Ж.Батсуурь, Т.Тэмүүжин, Ц.Жүгдэрнамжил, Д.Батсайхан нар ажиллаж байна.

Background Image

Header Color

:

Content Color

: