• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

Дүрс оношлогооны тасгийн танилцуулга

Дүрс оношлогооны  тасаг нь рентген, дижитал рентген, хэт авиа оношлогоо, дуран, компьютерт томографийн кабинетүүдэд 4 эмч, 1 ахлах сувилагч, 3 техникч, 1 Компьютерийн техникч, 1 дурангийн сувилагч, ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Рентген кабинет болон дижитал рентген кабинетэд Япон улсын TOSHIBA рентген аппарат, Солонгос улсын SAMSUNG  маркийн дижитал рентген аппаратаар

Рентген харалт

·        Рентген зураг

·        Флюрограф

·        Фистулограмм

·        Экскерторная урограмм

·        Ирригоскопия

·        Тодотгогч бодистой улаан хоолой, ходоод гэдэс харах

Хэт авиа оношлогооны кабинетэд  UltrasonixMedison 3/4D аппаратаар

·        Хэвлийн хэт авиа оношлогоо

·        Бамбай булчирхайн хэт авиа оношлогоо

·        Эрэгтэйчүүдийн хэт авиа оношлогоо

·        Эмэгтэйчүүдийн хэт авиа оношлогоо

·        Хөхний хэт авиа оношлогоо

·        Цээжний хэт авиа оношлогоо

Компьютор томографийн кабинетэд солонгос улсын SAMSUNG  маркийн аппаратаар

·        Толгойн CT

·        Цээжний СТ

·        Хэвлийн СТ

·        Нуруу нугасны СТ

·        Мөчдийн СТ тус тус хийгдэж байна.

Уян дурангийн кабинетэд  Япон улсын FUJINON фирмийн уян дурангаар

·        улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс

·        бүдүүн шулуун  гэдэс

·        цагаан мөгөөрсөн хоолой, уушигны эмгэгийг оношлож байна.

·        Мөн гадны биет эдийн шинжилгээ авах ажилбаруудыг хийж байгаа.

 

2014 оны байдлаар тус тасагт тундажаар 91227 хүнд лабораторийн шинжилгээ, 9808 хүнд хэт авиан оношлогоо, 15170 хүнд рентген оношлогоо, 627 хүнд уян дурангийн оношлогоо, 294 хүнд компьютерт томографийн оношлогоо хийж үйлчилсэн байна. 

 

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн

Оношзүйн тасгийн түүхэн замнал

1.    Рентген

Нэгдсэн эмнэлгийн рентген кабинет 1950 онд рентген техникч Л.Доржгочоо РУМ-2 аппаратаар зураг авч эхэлснээр рентген оношлогооны суурь тавигдсан. 1953 оноос рентген кабинет нэртэйгээр орон тоо батлагдан их эмч Д.Аминдаваа харалт хийж эхэлсэн байна.. 1959, 1960 оны үед ЗХУ-ын сүрьеэ, арьс өнгөний өвчинтэй тэмцэх бригад ирж аймгийн бүх хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг хийх үед рентген техникчийн курсийг Л.Бярзана, Сандаг нар хийж РУМ-4, нарийн плёнканы Ф-55 зэрэг аппарат дээр ажиллаж эхэлсэн. Дараа нь П.Хасбазар ажилласан.1960 онд улсын төв эмнэлэгт ажиллаж байсан УРД-110 аппаратыг хүүхдийн больницын урд байсан ганц дан цагаан байшинд байрлуулан ашиглалтанд оруулж анхны их эмчээр Мөнхөө ажиллаж байлаа.1965 онд их эмч Ч.Баасанлхүндэв рентгений эмчийн мэргэжил дээшлүүлж ирээд 1983 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. 1971 онд ЗХУ-ын ТЭЗ-ийн тусламжтай шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орж РУМ-20 аппарат шинээр тавьсан. 1959 оноос РУМ-4,5,Ф-551960 оноос РУМ-10 1971 оноос РУМ-20 аппаратаар оношлогоо хийж байгаад 2000 онд Итали улсын Симлони-2000 рентген томограммын аппарат тавьж технологийн шинэчлэлт хийж оношлогоог улсын клиникийн эмнэлгийн түвшинд хийдэг болсон. 2008 онд Япон Тошиба фирмийн рентген аппаратсуурилуулж ангиографийн шинжилгээг шинээр хийж эхэлсэн.

2014 онд Солонгосын рентген дижитал аппарат суурилагдажоношлогооны чанар үр дүнд дэвшил гарсан.

Тус кабинетэд 1950-иад оны сүүлээс Н.Мөнхөө, Н.Равдан, Д.Навааншарав, Насантогтох, Д.Пүрэвдорж, Ч.Баасанлхүндэв, Ж.Батбуян, Ц.Галсандорж нарын их эмч нар ажиллаж байв Рентген техникчээр Л.Доржгочоо, Л.Бярзана, П.Хасбазар, С.Нарантуяа, Төмөр, Сайнноров, Сандаг, Энхболд, Цэнгэл, Янжмаа, П.Мөнхсайхан, Г.Отгонням, Д.Ганцоож, Б.Оюунцэцэг, С.СарантуяаЛ.Нямдэлгэр нар ажиллаж байв. Одоо их эмч, Ч.Болдбаатар, , Ц.Эрдэнэболор Д.Ганбат нар, рентген техникчээр Г.Лхагвадэлгэр, , Г.Жаргал, А.Баясгалан нар ажиллаж байна.

 

2.    Хэт авиа оношлогоо

 

Анх 1985 онд их эмч А.Бат-Очир эхо, дурангийн оношлогооны мэргэжил эзэмшин цуллаг эрхтэнүүдийг харж уян дурангаар улаан хоолой, ходоод, цагаан мөгөөрсөн хоолой зэргийг харж эмгэгийг нь оношлож байсан. Чанд авианы шинжилгээг 1987 оноос Японы Hitachi-200 гэдэгэхо аппаратаар хийх болсон оношлогооны түүхэнд том дэвшил болсон юм. Энэхүү аппарат хөдөөд байтугай хотод төдий дэлгэрээгүй цаг тул сумдаас, хөрш аймгуудаас үзүүлэх гэж хүмүүс олноор ирдэгбайлаа. Хөрш Буриад АССР-ын Түнхэн районы зонууд ихэд сонирхох болж манайхан уригдан очиж үйлчилж байсан юм. 2000 онд Солонгосын ALOCA аппараттай болж цуллаг эрхтэн, булчирхай, умай дайвар, жирэмсэнг оношилдог болов.

2013 онд SONIX SP 3/4D эхо аппарат, 2014 Medison UGEO 3/4D маркийн хүчин чадалтай, мэдрэг чанар сайтай аппаратууд суурилагдаж шинжилгээ, оношлогоо хийж байна.

Чанд оношлогооны эмчээр 1995 онд дэд доктор Д.Баттогтох жил гаруй ажилласан юм. Сувилагчаар нь П.Баясгалан, Д.Нарантуяа нар ажиллаж байлаа. Дараа нь дүрс оношлгооны тэргүүлэх зэргийн их эмч АУ-ны магистр, клиникийн профессор Я.Должинсүрэн 2014 хүртэл ажиллаж, дараа нь З.Хорлоо ажиллаж байлаа. 2015 оноос Дүрс оношлогооны их эмч Ц.Эрдэнэболор ажиллаж байна.

 

3.   Дуран

 

Дуран оношлогооны анхны их эмчээр А.Бат-Очир 1985 оноос ажиллаж байсан. Япон улсын “Олимпус”' фирмийн уян дурангаар улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн гэдэсний эмгэгийг оношилж эхэлсэн байна. 2000 оноос их эмчээр Ч.Болдбаатар, сувилагчаар Л.Энхтуяа нар  ажиллаж байсан ба Л.Сувд-Эрдэнэ дурангийн сувилагчаар одоог хүртэл ажиллаж байна.2000 оноос Япон улсын Fintax фирмийн гастрофиброскопия, бронхоскопия оношлогоо хийж байсан. 2008 онд дижитал видео эндоскопия Fujinon- 2000  суурилуулж гастрофиброскопия, колоноскопия , биопси хийж үйлчилж байна.

4.    Компьютер томографи

2014 онд Герман улсын Siemens 16 зүслэгтэй компьютер томографийн аппаратыг суурилуулж нарийн мэргэжлийн оношлогоог аймагтаа хийдэг болсон нь дүрслэл оношлогооны томоохон дэвшил болсон юм.

Компьютер томографийн эмчээр Ч.Болдбаатар, анхны техникчээр Ц.Энх-Учрал суралцаж төгсөн  ажиллаж байна.

 

1991 онд дээрх хэсгүүд нэгдэж Үйл оношийн тасаг нэртэй болж эрхлэгчээр нь Ц.Галсандорж 1994 он хүртэл ажиллаж, 1995-2005 онд Х.Чагцалмаа, 2005-2013 онд Ч.Болдбаатар, 2013-2014 онд  Оношзүйн тасаг нэртэй болж тасгийн эрхлэгчээр Д.Оюун, 2014 оноос  Ц.Эрдэнэболор тус тус ажиллаж байна.

 

2015 оны 6 сарын 1-нээс эхлэн Оношзүйн тасаг нь Дүрс оношлогоо болон лабориторийн тасаг 4 их эмч, 3 техникч, 1 операторчин, 1 сувилагч, 1 ахлах сувилагчийн  орон тооотойгоогоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

 

·        

Background Image

Header Color

:

Content Color

: