• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

Техник хангамжийн тасгийн танилцуулга

Техник хангамжийн тасаг нь 2013 оны 11 сард Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар 33 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Техник хангамжийн тасаг нь инженер техникийн хэсэг, сантехникийн хэсэг, хоол үйлдвэрлэлийн хэсэг, автограж сахиул, мужаан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Инженер техникийн хэсгийн бүрэлдэхүүн:

Ø  Мэдээлэл технологийн инженер -1

Ø  Цахилгааны инженер - 1

Ø  Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер -1

Ø  Телемедициний инженер -1

Ø  Техникч, лифтчин – 1

Инженер техникийн хэсэг нь программ  хангамж, дотоод гадаад сүлжээ, цахим бүртгэл, мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, цахилгааны нэгдсэн сүлжээ, цахилгаан тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн хангамж, эмнэлгийн оношлогоо эмчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж, нэгдсэн угаалгын тоног төхөөрөмж, цахилгаан шатны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Сантехникийн хэсгийн бүрэлдэхүүн:

Ø  Сангийн механик – 1

Ø  Сантехник – 3

Сантехникийн хэсэг нь нэгдсэн эмнэлгийн сантехникийн шугам сүлжээ, цэвэр бохир усны систем, бохирын худаг зэргийн аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Хоол үйлдвэрлэлийн хэсгийн бүрэлдэхүүн:

Ø  Тогооч – 6. Үүнээс Монгол улсын мастер тогооч – 1, ахлах тогооч – 3 мэргэжлийн зэрэгтэй тогооч - 2

Ø  Технологич – 1 

Ø  Бэлтгэгч – 3

Ø  Үйлчлэгч – 1

Хоол үйлдвэрлэлийн хэсэг нь хэвтэн эмчлүүлэгчдэд эмчилгээний 11 төрлийн хоол, жижүүр эмч болон тусгай мэргэжилтнүүдэд батлуулсан цэсийн дагуу хоолоор үйлчилдэг.

 

Автогражын бүрэлдэхүүн:

Ø  Автомеханик – 1

Ø  Алсын дуудлагын жолооч – 2

Ø  Яаралтай тусламжийн жолооч – 4

Автогражын  хэсэг нь алс болон ойрын, яаралтай түргэн тусламжийн дуудлагыг цаг хугацаанд нь техникийн сааталгүй хүрч үйлчилдэг. Мөн автогражын хяналт, автомашины аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Бусад

Ø  Тасгийн менежер  – 1

Ø  Сахиул – 2 

Ø  Мужаан – 1

Тасгийн менежер нь өдөр тутмыг үйл ажиллагаа, зохион байгуулалтыг, сахиул нь байгууллагын хариуцсан хэсгийн гадна эдэлбэр газрын бүрэн бүтэн байдал,  мужаан нь багууллагын модон эдлэл засвар үйлчилгээг тут тус хариуцан ажиллана.

 

Background Image

Header Color

:

Content Color

: