• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус тасаг нь 2013 оны 5-р сараас биеэ даасан үйл ажиллагаа явуулж 5 ортой тасаг болон өргөжиж яаралтай болон амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ ,хагалгааны үеийн мэдээгүйжүүлгийг хариуцан ажиллаж байна.Мэдээгүйжүүлэг,эрчимт эмчилгээний тасаг нь 13 хүний бүрэлдэхүүнтэй үйлажиллагаагаа явуулж байна.Үүнд:Их эмч-3,сувилагч -9,ахлах сувилагч-1.Жилд дунджаар 120 гаруй хүн хэвтэн эмчлүүлж,1800 гаруй хагалгаанд мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг үзүүлж,алслагдсан хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг багаараа үзүүлдэг хамт олон юм.Тус тасагтМУ-ын сувилахуйн мэргэжлийн ахлах зэрэгтэй сувилагчЧ.Туяа,А.Энхжаргал,Б.Долгорсүрэн.Б.Жаргалсайхан нар ажилладаг ба нийт эмч сувилагч нар бүгд мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний чиглэлээр мэргэшсэн чадварлаг хамт олон юм.

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Манай орны ард түмний эрүүлийг хамгаалах салбарын сүүлийн жилүүдийн дотор олсон томоохон ололтын нэг нь мэдээгүйжүүлэг,эрчимт эмчилгээ,яаралтай тусламжийн алба үүсч хөгжин,салбарын бүх түвшинд тасаг зохион байгуулагдсан явдал юм.Хөвсгөл аймагт мэс заслын тусламж үүсэн хөгжиж байсан 1950иад оны эхээр хэсгийн болон судасны,мөн маскаар/эфирээр/унтуулах аргыг хэрэглэж мэдээгүйжүүлгийн суурь тавигджээ.1950-1960-иад онд мэдээгүйжүүлэгч мэргэжлийн эмчгүйбайсан үед ерөнхий мэргэжлийн юмуу аль нэг эмч өвчтөний амин үзүүлэлтийг хянаж өвчтөн хагалгаанд ороход унтуулж өгдөг байжээ. Мөн эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэнэ ажилд ихээхэн үүрэгтэй оролцдог байлаа.Эмч Хашбатын Ичин хорлообольницын ахлах бага эмч байхдаа Юмхүү эмчийг хагалгаанд орох үед маскаар унтуулж байснаа ярьж байсан.Хүн бүл цөөтэй үед төрөхийн яаралтай хүндрэл гарах үед эфирээр унтуулах үүргийг асрагч нар ч гүйцэтгэх нь цөөнгүй байв.Төрөх тасаг эхэс гардах,умайн хөндийг гараар шалгах,шаардлага гарахад асрагч Д.Бямбасүрэн,хөдөө дуудлагаар явахад түргэний жолооч Д.Дэмбэрэл нар маскаар унтуулах үүргийг тун сайн гүйцэтгэдэг байсан гэдэг.Тэд мэдээгүйжүүлэг өгч байхдаа өвчтөнийхөө уруул нь хөхөрч байгаа эсэхийг чухалчлан анхаардаг байсан гэнэ.1962 онд Б.Паалуугүай эмнэлэгт асрагчаар ороод сувилагчийн курст явж наркоз өгдөг болжээ.Манай аймагт мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээ 1970-аад оноос жинхэнэ утгаараа хөгжиж ирэв.Их эмч Даваажанцан 1971 онд мэргэжил эзэмшсэн авч энэ мэргэжлээрээ төдийлөн ажиллаагүй юм.1973 оноос томилогдсон Ч.Зэдбазар аймагт унтуулах сэхээн амьдруулах чухал бөгөөд шинэ албыг эхлүүлэн хөгжүүлсэн эмч юм.Энэ онд мөн сувилагч Д.Долгор наркозын сувилагчийн мэргэжил эзэмшин хамтран ажиллаж эхэлсэн байна.Их эмч Ц.Баярмагнай сэхээн амьдруулах,мэдээгүйжүүлэх нарийн төвөгтэй ажилбаруудыг чадварлаг авьяастай сурцтай хийж гүйцэтгэж байсан байна.Үүнээс хойш мэргэжлийн анестезиологич их эмчээр Х.Цэнд-Аюуш,П.Алтансүх,М.Ганболд,Н.Эрдэнэтуяа,Т.Хажидмаа нар энэ хариуцлагатай ажлыг сайн хийж мэргэжлийн тусламжийг аймагт хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.Д.Долгор,П.Сувдаа,Ч.Туяа.Г.Наранцэцэг,нар мэс заслын тасагт,Ө.Отгончимэг,Эрдэнэ-Оюун төрөх тасагт наркозын сувилагчаар мэргэшин ажиллаж байлаа.

Ч.Зэдбазар

Х.Цэнд-Аюуш

П.Алтансүх

М.Ганболд/1994-2014/

Н.Эрдэнэтуяа/1996-2011/

Т.Хажидмаа/2003/

2002 онд анхмэс заслын тасгийн дэргэд 4 ортой сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг байгуулагдаж тагийн эрхлэгчээр Н.Эрдэнэтуяа,ахлах сувилагчаар Ч.Туяа,ээлжийн сувилагчаар Г.Анхбаяр,Ө.Отгончимэг,Н.Эрдэнэ-Оюун,Түмэнхүү нар ажиллаж байсан.Тэр үед стандартын дагуу ажиллах орон байр байхгүй байсан тул сэхээний тасгийг 2 жил ажиллуулаад татан буулгасан.Энэ үед/2006,2007 онуудад/ мэс заслын тасгийн  сувилагч А.Энхжаргал,Б.Долгорсүрэн нар мэдээгүйлэг,эрчимт эмчилгээний чиглэлээр мэргэжил олгох сургалтанд хамрагдан мэдээгүйжүүлгийн сувилагчаар ажиллаж байв.2011 оны 1-р сараас сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэг,яаралтай тусламжийн тасаг нэртэйгээр эрчимт эмчилгээний 1 ортойгоор дахин байгуулагдаж тасгийн эрхлэгч эмчээр Н.Эрдэнэтуяа,ахлах сувилагчаар Ч.Туяа нар ажиллаж нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй бие даасан тасаг болон ажиллаж эхэлсэн түүхтэй.Уг тасаг нь 2-р шатлалын хүрээнд аймгийн хэмжээнд мэдээгүйжүүлэг,эрчимт эмчилгээяаралтай тусламж 103-ийн үйлчилгээг үзүүлж байжээ.2013 оны 12 сард аймагт 50 ортой төрөх тасгийн барилга баригдан дуусаж орон байрны хүрэлцээ хангамж сайжирч нэгдсэн эмнэлгийн төв байрны 2 давхарт нүүн ирж эрчимт эмчилгээний 5 ортой боллоо.2014 оны 5- сарын 1-ээс ЭМС-ийн 375 тоот тушаалын дагуу яаралтай тусламжийн хэсэг нь бие даасан тасаг нэгж болж салснаар мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг болж бие даан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

 

 

ТАСГИЙН ЭРХЛЭГЧ,АХЛАХ СУВИЛАГЧ НАРЫН МЭДЭЭЛЭЛ.

д/д

Овог нэр

Нас хүйс

регистр

Эмд дугаар

НДД дугаар

Лиценз дуусах хугацаа

Төгссөн сургууль

Мэргэшил

Мэргэжлийн зэрэг

Улсад ажилласан жил

Гавьяа шагнал

 

 

1

 

Лхагва Алтанзул

 

31/эм

 

Рэ84100309

 

 

281076

2019

ЭМШУИС хүний их эмч /2008 он/

МЭЭ их эмч /2011 он/

үгүй

 

 

7

2015 онд АЗДТГ-ын жуух

 

 

 

2

 

 

 

Адьяасүрэн Энхжаргал

 

 

 

 

42/эм

 

 

 

Рд 73070303

01939970

164032

2017 онд

Дархан АУДуС хүний бага эмч-сувилагч

МЭЭ сувилагч

Ахлах зэрэг

 

 

 

19

2006 онд ЭМЯ-ны жуух

2014 онд ЭХТА

 

Background Image

Header Color

:

Content Color

: