• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

Хүүхдийн чихээр хатгах
Хүүхдийн чихээр хатгуулах нь олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Чихээр хатгах нь ихэвчлэн нярай болон бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог өвчлөл юм. Учир нь хүүхдүүдийн сонсголын гуурсны онцлогоос хамаардаг байна. Хүүхдийн сонсголын гуурс өргөн, богино хөндлөн байрлах ба зөөлөн эдээр баялаг байдаг. Иймд залгиур болон хамарт байгаа нян нь хялбархан дунд чих рүү дамжин орох боломжтой. Ингээд дунд чихэнд орсон нян тэнд үрэвсэл үүсгэн хавагнуулснаас гуурс битүүрч түүгээр агаар орох боломжгүй болно. 
/Зураг 3 /сонсголын гуурсаар халдвар дунд чихэнд халдвар орж үрэвсэл явагддаг. Ингэснээр дунд чихнээс ялгарах шингэн зайлуулагдаж чаддаггүй үрэвсэж хүүхдийн чих өвддөг байна. Нярай хүүхдийн чихээр хатгах нь дараах шалтгаануудаас үүдэн өвчилдөг. Үүнд:
• Ханиад томуугаар өвчлөх, хамар битүүрэх
• Улаан бурханаар өвчлөх
• Ягаан эсэргэнээр өвдөх
• Төрөх үед хүүхдийн дунд чихний хөндийд ургийн ус орсноос
• Хүүхдээ буруу хөхүүлэх, хахцацуулах
• Хүүхдийн чихийг бөглөлгүйгээр гадуур салхинд гаргах зэргээс шалтгаалан хүүхдийн чих өвдөг байна.
Хүүхдийн чих өвдөхөд дараах шинж тэмдэгүүд илэрнэ. Үүнд: 
• Хүүхэд уйланхай, тайван биш болно.
• Толгойгоо хоёр тийш хөдөлгөж мөрөө шөргөөх
• Гэнэт уйлах
• Гараа сарвагануулж чихэндээ хүргэх гэж оролдох
• Хөхөө хөхөхдөө уйлах. Учир нь сүүгээ сорох залгих явцад чихний хөндийд даралт үүссэнээр чих өвддөг
• Хамар нь битүүрэх
• Халуурах, өтгөн нь шингэрэх
• Чихний арын овгор дээр дарахад уйлах гэх мэт шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд хүүхдийн чихээр хатгаж байгааг илэрхийлнэ.
Эмчилгээ
Хүүхдийн чихээр хатгуулж байгаа тохиолдолд даруй эмчлэх нь чухал..Эмчид үзүүлэх хүртэл хүүхдийг аль болох тайван байлгаж уйлуулахгүй байх хэрэгтэй. . Хамрыг нь сайн цэвэрлэнэ. Нэн яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөний дагуу хүүхдийг эмчилнэ. Эмчийн заавраар өндөр халуурах үед хүүхдэд зориулсан өвчин намдаах, халуун бууруулах лаа эм, чихэнд дусаах дусаагуур хэрэглэж болно.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ: 
Хүүхдээ хөхүүлэхдээ аль болох хамрыг ил гаргаж амьгалахад чөлөөтэй байлгах хэрэгтэй. Мөн хүүхдийг хэвтэж байхдаа хөхүүлж болохгүй. Ханиад хүрсэн тохиолдолд хамрыг нь сайтар цэвэрлэж битүү байлгаж огт болохгүй. Мөн хүйтэн сэрүүн, салхитай өдрүүдэд хүүхдийн чихийг сайтар бөглөж гадуур гаргах хэрэгтэй.
                                                                                                     Чих хамар хоолойн эмч Ж.Отгон

Background Image

Header Color

:

Content Color

: