• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

Сүрьеэ тасгийн товч түүх

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн “Сүрьеэ диспансер” нь анх 1959 онд дотрын тасгаас тасарч 4 ортой байгуулагджээ. 1958-1961онд орон нутагт сүрьеэг илрүүлэх томоохон арга хэмжээ зохиогдсон бөгөөд уг ажилд зөвлөлтийн мэргэжилтэн Елена тимофеевна, Монгол талын дарга эмч П. Зэстбалжир , их эмч дорж , техникч Сандаг, лаборант Д. Хишигт ,сувилагчаар Я. Сүх нар ажиллаж байв. 1961 оноос өвчтөнийг шинээр илрүүлж , стационар болон гэр амбулаториор эмчлэх, өвчтөнийг хянах бүртгэл тайлан гаргах, мэдээлэх үүрэг бүхий аймгийн сүрьеэгийн диспдансер байгуулагдаж , 1963 онд хятад барилгачдын тусламжтайгаар өөрийн гэсэнбарилгатай болжээ. Тус аймгийн сүрьеэ диспансерийн түүхэн хөгжлийг цухас сөхвөл: их эмч Ч. Цэвээнсүрэн, М. Оюунцэцэг Н. Чулуун нар нь олон жил үр бүтээлтэй ажиллаж хамт олноо чадварлаг удирдаж байсан. 1979 онд хуучин Рум-4 рентген аппаратыг шинэчилж “12-Ф70” маркийн флюр аппаратыг анх суурилсуулснаас хойш рентген техникч Д. Ганцоож ажиллуулж байлаа. Одоо сүрьсеэ диспансер нь 9 ортой 15 хүний орон тоотойгоор диспансерийн  болон больницын үйл ажиллагааг явуулж байна. 

Одоогоор тухайн тасгийн эрхлэгчээр Б.Уянзаяа

тасгийн ахлах сувилагчаар Д.Эрдэнэцэцэг нар ажиллаж байна.

Тасгийн эрхлэгч Баянжаргал овогтой Уянзаяагийн танилцуулга

Мэргэжил эзэмшсэн байдал

2005 онд ЭМШУИС-УАС

2010 онд сүрьеэгийн эмчийн резидэнс

Ажлын туршлага

2005-2008 Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хүн эмнэлгийн эрхлэгч эмч

2008-2011 Нэгдсэн эмнэлгийн Чанарын  албанд чанарын лавлагаа үнэлгээ хариуцсан эмч

2011-2014 Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт эмчлэгч эмч

 

2014 оноос Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч 

 

 

 

Background Image

Header Color

:

Content Color

: