• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

Мэдрэлийн тасгийн түүхэн замнал

Мэдрэлийн тасаг нь анх 1965 оноос дотрын тасгийн харъяанд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Анхны эмч нь Р.Саарал, Д.Жигжидсүрэн, Б.Авирмэд, Г.Раазай, Д.Равдансамбуу нар ажиллаж байсан байна.

Монголын Мэдрэлийн анхны доктор, эрдэмтэн багш Готовын Лодон өөрийн аймагт хэд хэдэн удаа ирж, өвчтөн үзэж, эмчилгээ зааж, эмч нарт зөвөлгөө өгч байсан нь тус аймгийн мэдрэлийн эмч нарын онол практикийн мЭдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байсан байна.

Аймгийн мэдрэлийн тасаг нь 1981 оны 1сарын 1-чд дотрын тасгаас салж 25-н ортойгоор анх байгуулагдсан. Анхны тасгийнэрхлэгчээр нь Д.Даваажанцан эмч ажиллаж эхэлжээ. Тэр үед тус тасгийн анхны бага эмч Б.Пүрэвдорж, сувилагч Ж.Гэрэлмаа, Н.Түмэн-Өлзий, Х.Гаваа, Д.Наранбаатар , асрагч Д.Цэрэнсоль, М.Рина, Х.Цагаанчулуун, Д.Эрдэнэцэцэг, үйлчлэгч М.Эрдэнэцэцэг нар ажиллаж байжээ. 1980-1986 онд тасгийн эрхлэгчээр Д.Даваажанцан 1986-1988 онд Г.Раазай 1988-1996 Б.Буяндэлгэр, Д.Даваажанцан амбулатори Д.Оюунчулуун нар ажиллаж байв.

1987 онд Мэдрэлийн тасагт сэтгэц эмгэг наркологийг 5 ортой хэсгийг Б.Шархүү эмч анх байгуулсан байна. 1991онд мэдрэлийн тасаг нь 40 ортой, 4 эмчтэй, 20 ажилчинтай, 552000 төгрөгийн төсөвтэй, ахиллаж ирсэн ба жилдээ 500-600 өвчтөнийг хүлээн авч хзвтүүлэн эмчилдэг байв. Манай тасгийн хамт олон социалист хөдөлмөрийн бригад, залуучуудын гавшгайч бригадыг бүрдүүлэн ажиллаж байсан бөгөөд 7,8-р таван жилийн гавшгайч хамт олноор шалгарч байв.

1994 онд Төрөхийн 50 ортой эмнэлэг байгуулагдаж /одоогийн далайван сургууль/ нэг давхарт нь мэдрэлийн тасгийг тусгаарлан 25-н ортойгоор тасаг болгон гаргаж одоогийн арьсны тасагт 15 ортой сэтгэцийн тасгийг үлдээжбайлаа. Энэ үед эмчлэгч эмчээр Д.Оюунчулуун сэтгэцийн тасагт эмчлэгч эмчээр Ж.Даваажанцан сэтгэц мэдрэлийн амбулаторт Б.Буяндэлгэр нар ажиллаж байлаа. 1981-2001 он хүртэл мэдрэлийн эмч нар сэтгэцийн эмгэгийг давхар үзэж эмчлэн эрүүлжүүлж диспансерийн хяналтыг идэвхитэй явуулж байсан билээ.

1996 оноос П.Мөнхжаргал эмч сэтгэцийн эмчийн олгох курс хийж ирээд мэргэжлийн сэтгэцийн эмчтэй болсон билээ. Тус мэдрэлийн тасаг нь 1981 оноос 2000 он хүртэл нэгдсэн эмнэлгийг тойрч 8 удаа нүүдэл хийсэн түүхтэй.

Гэхдээ энэ тасаг нь Хөвсгөл аймгийн хэмжээнд хүнамын нилээд хүнд хэлбэрийн эмгэгийг эмчлэн эрүүлжүүлж урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тасралтгүй явуулж ирлээ.

Мэдрэлийн тасаг нь шинэ мянганы эхний жил 2001 онд эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахаар дэвшүүлсэн зорилтоо амжилггай биелүүлж тэргүүн байранд орж, 2002, 2003 онд тус бүр гутгаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна. 2003 онд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ээс “Хүндэт өргөмжлөл” авсан. 2004 онд 4-р байр, 2000 онд 4-р байр, 2006 онд З-р байр, 2007 онд 3-р байранд тус тус эзлэн орсон. Мөн 2007 онд Аймгийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага хамт олноор шалгарсан. 2008 онд Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон, 2013 онд “Байгууллагын аварга” тасаг болсон байна.

Манай тасагт Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-4, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичигтэн -5, тус тус ажиллаж байна.

2000 оноос сэтгэцийн тасаг салж мэдрэлийн тасаг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2001 онд “Шилдэг эмчээр” Б.Буяндэлгэр, 2006 онд Д.Оюунчулуун ЭМ салбарын шилдэг эмч, 2000 оны шилдэг сувилагчаар Д. Бямбажав, 2007 онд Ө.Даваахүү нар тус тус шалгарсан байсан.

Одоо манай тасаг нь 20 ортой, 2 их эмчтэй, ахлах сувилагч-1, ээлжийн сувилагч 5, амбулторт мэргэжилийн их эмч-2, нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тасгийн эрхлэгчээр Д.Оюунчулуун эмчлэгч эмчээр Ч.Батхишиг, Ж.Мягмарнаран Ө.Жавхлан ахлах сувилагч Д.Мягмар, ээлжийн сувилагч Ө.Даваахүү, Ш.Баднаанямбуу Б.Алимаа, Д.Гүрагчаа, Б.Батцэцэг, Б.Мөнхжаргал нар ажиллаж байна.

Манай тасаг нь жилдээ 750-950 эмчлүүлэгчийг хүлээн авч хэвтэн эмчлүүлж, амбулаториор 7500-9000 хүн үзүүлж байна. Манай тасгийн брэнд бүтээгдэхүүнд “инсульт”-тэй хүмүүст үзүүлэх яаралтай тусламжийг тогтмолжуулж хэвшсэнд оршино.

 

2010 оноос оношлогоо болон эмчилгээний хяналтанд ЭЭГ хэрэглэж байна. Хөвсгөл аймгийн 123 мянга гаруй ард иргэдэд мэдрэлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Background Image

Header Color

:

Content Color

: