• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Та бусдад юу зааж өгч байна вэ?

Та өөртөө юу хэлж байгаа, өөрийнхөө тухай юу бодож байгаа тань таны үйлдэл, хөдөлгөөн, нүдний харцаар илэрхийлэгдэж байдаг гэдэгтэй санал нэг байна байх гэж бодож байна. Тиймээс өдөр болгон, цаг минут бүрт өөрийн үйлдэл,  хөдөлгөөнөөрөө “Би яг ийм хүн шүү” гэдгийг бусдад таниулж мэдүүлж байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл өөртэйгээ харьцаж байгаа харьцаагаараа, өөртөө хандаж байгаа хандлагаараа дамжуулан “Надтай яг ингэж харьцаж болно” гэдгийг бусдад зааж өгч байдаг.

Хэрэв хэн нэгэн тантай тааламжгүй муухайгаар харьцах тэр үед анхаарлаа нэн түрүүнд өөр дээрээ төвлөрүүлж “Би өнөөдөр өөртөө юу хэлж байна? Би өнөөдөр өөрийнхөө тухай юу бодож байна вэ? Би өөртөө эргэлзэж байна уу? Би өөрийгөө хүндэтгэж байна уу? Би өөртөө хайрыг өгч байна уу?” гэдгийг анзаарч, өөрийгөө шударгаар шууж үзэх хэрэгтэй. Ингэж чадаагүйгээс болж ихэнх хүмүүс “Яагаад хүмүүс надтай муухай харьцаад байна вэ? Яагаад надтай ийм хүмүүс таардаг байна вэ?”  гэж гайхаж хоцордог.

…Бид эерэг өөдрөг байж, ажил үйлс маань бүтэмжтэй  болж, сайхан хүмүүсээр хүрээлэгдэх тэр үед эргүүлээд харахад ихэвчлэн өөрсөдтэйгээ эерэг сайхан харьцаж, өөрсдийн тухай гайхалтай зүйлүүдийг бодсон байдаг. Тиймээс бид өдрийн турш өөрсдийн бодол, үйлдэл, хөдөлгөөнөөрөө биднийг хэрхэн харж, бидэнтэй хэрхэн харьцах вэ гэдгийг бусдад зааж өгч байдаг.

Хэрвээ бусад надтай сайхан харьцаасай гэж хүсвэл өнөөдрөөс эхлээд өөртэйгээ харьцах харьцаагаа сайжруулах хэрэгтэй, өнөөдрөөс эхлээд өөрт өгөх хайрыг нэмэгдүүлж, өөрийгөө хүндэтгэж, өөртөө итгэж, өөрийнхөө тухай эерэг бодож, өөртөө эерэг зүйлүүдийг хэлэх хэрэгтэй. Ингэснээр бидний хийж байгаа үйлдэл, хөдөлж байгаа хөдөлгөөн, зогсож байгаа зогсолт, харж байгаа харц, биеэ авч явах байдал эерэг, өөдрөг болж энэ хэмжээгээрээ бусадтай мөн ялгаагүй эерэг харьцаж, бусад эргүүлээд бидэнтэй сайхан харьцана.

 

Бусдаас ирэх сайхан харьцааг хүртэх ёстой хүн бол ТА ӨӨРӨӨ!

 

 

АМЖИЛТЫН ТАРНИ: Би өнөөдрөөс эхэлж өөртэйгээ харьцах харьцаагаа сайжруулж байна!

Background Image

Header Color

:

Content Color

: