• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь пүрэв гаригийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(ДЭМБ), Cохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлаг  болон төрийн бус байгууллагууд хамтран хараагүй болохоос урьдчилан сэргийлэхталаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн хараа хамгаалах өдөр энэ жил 10-р сарын 13-нд тохиож байгаа бөгөөд “Хамтдаа хүчтэй”гэсэн уриан дортэмдэглэх юм.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246сая нь сул хараатай байна. Харин бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж буюу урьдчилан сэргийлж, эмчилж болох сохрол байдаг гэсэн мэдээ байна.

Манай улсын хувьд 50-ээс дээш насныхны дунд 2012-2013 онуудын хооронд хийсэн зайсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар 6,900 орчим хүн бүрэн сохор, 6,800-гаад хүн хүндба 36,700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс, 15,000 хүн харааны тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна. Бүх сохролын 87.8% нь сэргийлж болох 41.1%нь эмчлэгдэх боломжтой ба 26.7% нь нүдний анхан шатны тусламжийн, 20% нь нарийн мэргэжлийн түвшинд сэргийлж эмчлэх боломжтой гэж тогтоожээ.

Шалтгаанаар нь авч үзвэл сохролт ба сул хараанд хүргэж байгаа гол шалтгааны тоонд эмчлэгдээгүй катаракт болон засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлтүүд ордог юм байна. Нүдний даралт ихсэх өвчин буюу глауком нь сохролын 2 дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд 3 дахь гол шалтгаан юм байна. 

 

Background Image

Header Color

:

Content Color

: